Thursday, November 18, 2010

"Амь нас аврахын гавъяа буян"


Та бүхэнд Суприт Мастер ТВ -ийн Багш Шавийн Шүтэлцээ нэвтрүүлгээр Их Багш Чин Хайн 2009 оны нэгдүгээр сарын 9 ны өдөр Франц хотод тавьсан“Амь нас аврахын гавьяа буян” лекцийг толилуулж байна.

Их Багш: За, би хоригдсон амьтдыг сулладаг тухай нэгэн үлгэр ярьж өгье. Хоригдсон амьтдыг суллах нь Хятадын нэгэн төрлийн уламжлал. Энэ үлгэр нь хоригдсон амьтдыг сулласан нэгэн хүний тухай-том амьтдыг биш, жижиг амьтдыг сулладаг тухай юм. Ямар амьтан бэ? Маш, маш жижигхэн.

Шавь нар: Зөгийнүүд.

Их Багш: Зөгийнүүд! Зүйтэй. Хятад, Ау Лакын \Вьетнам\ аль алинд нь хоригдсон амьтдыг аврах уламжлал байдаг, тийм ээ?

Шавь нар: Тийм ээ.

Их Багш: Гэхдээ ихэвчлэн сарын 1-нд болон 15-ны өдөр ингэдэг. Тийм байх аа? Эсвэл аль өдөр билээ?

Шавь нар: Нэгэн болон арван тавны өдөр байх аа.

Их Багш: Яагаад 1-н, 15-н гэж?

Шавь нар: Мөн хувь тавилангаа өөрчлөхийг хүссэн үедээ.

Их Багш: Хувь тавилангаа өөрчлөх, Өөрчлөгдөж байсан уу?

Хүмүүс ингэж итгэдэг. Өөрчилөгдөнө гэж итгэдэг. Тэгвэл өдөр бүр ингэсэн нь дээр биш гэж үү? Манай гэрийн гадаа шоргоолжны үүр бий. Бид үүрнийх нь хажууд элсэн чихэр, будаа тавьдаг. Энэ нь мөн амьтдыг чөлөөлөхөд хамаарна. Амьтдыг чөлөөлнө гэдэг нь амьдрах орчинг хамгаалж, тэднийг чөлөөтэй байлгаж, амьд байлгах явдал юм. Хэрэв тэд өлсөх юм бол бас үхчихнэ. Тиймээс тэднийг хоолоор хангах нь мөн чөлөөлж буйд тооцогдоно. Амьтдыг суллахын тулд худалдаж авах албагүй. Заримдаа манай хашаанд олон шувууд ирдэг. Хэрэв ядуу байгаад өгөх их зүйл байхгүй бол, тэдэнд идүүлэхээр гаднаа хоолны үлдэгдлээ тавьж болно.

Ногооныхоо хог хаягдлыг хашааныхаа буланд хулгана шувуудыг хооллох гээд тавьж болно. Энэ нь мөн л тэднийг чөлөөлж буйд тооцогдоно.

Дотроо хайр, нинжин сэтгэлийг тээгээд үүнийг хийж байгаа цагт амьтдыг чөлөөлж буйд тооцогдоно. Хоригдсон амьтдыг сулласанд тооцогдохын тулд 1-н юмуу 15-ныг хүлээж байгаад, торонд удаан хашигдан, өлсөж, өвдсөн шувуудыг гадагш гарч худалдаж авах биш юм. Тийм биш.Чадахыгаа л хий, за юу? Мэдээж, тэднийг суллах үед тэдэнд маш сайхан санагддаг. Нөгөөтэйгүүр, шувууд, шоргоолж, хулгана зэрэгт хоол орхиж байж болно.Энэ мөн л тооцогдоно. Зэрлэг гахай гэх мэтийн зэрлэг амьтад мөн байдаг.

Зарим үед ногооныхоо үлдэгдлийг юмуу идэхгүй хуучин ногоонуудаа хогийн сав руу хийхийн оронд тэдэнд идүүлэхээр тусад нь тавьж болно.

Энэ нь мөн л сайн үйлст хамаарна. Мэдээж, бид тэднийг хооллохоор өдөр бүр том, сайн ногоо худалдаж аваад байж чадахгүй. Гэхдээ оргүйгээс энэ нь дээр.

За, энэ үлгэр нь маш, маш сайхан сэтгэлтэй хүний тухай үлгэр юм.

Тэр бол угтаа ариун ч юмуу оюун санаагаа хөгжүүлсэн хүн биш. Энэ үлгэр дээр бол, тэр угтаа дарсны худалдаачин байсан. Тэр дарс худалддаг байжээ. Согтууруулах хэмжээ нь их эсвэл бага байсныг нь би мэдэхгүй байна. Зарим дарс согтууруулах бодисгүй байдаг. Магадгүй тэр тийм төрлийн дарс зарж байсан байх. Тэгж найдья. Согтууруулдаггүй пиво. Мөн миний Диваажны Цагаан дарс. Диваажны Цагаан дарс согтууруулах бодисгүй, тэг алкоголтой. Магадгүй тэр ийм маягийн дарс зардаг байсан байх гэж л найдья. Тэгээд тэр дэлгүүртээ зардаг байжээ. Нэгэн өдөр тэр нэг зөгий дарсных нь саванд унасан байхыг олж харжээ.

Тэр зөгийг өрөвдөж гэнэ. Тийнхүү тэр хос савхаар зөгийг дээш нь гаргаж аваад, гадна нь үлдээж гэнэ. Хэсэг хугацааны дараа, зөгий хуурай болж, согтоо нь ч арилж нисч чадахаар болов. Гэвч нисч эхэлтэл, зззз... гээд явчихжээ. Магадгүй дэндүү их дарс уучихсан байх. Хөөрхий. Удалгүй далавч нь хатаад нисээд явжээ.

Тэр өдрөөс хойш, тэр балт зөгийнүүд дарсанд нь унахыг харах бүртээ, гаргаж тавьж байжээ, учир нь тэр эхний гаргаж тавьсан нь баярлан ниссэнийг харсан болохоор. Энэ нь түүнийг өөрөө чөлөөлөгдсөн л юм шиг жаргалтай болгож байв.

Та нар өөрсдийгөө зөгий нарын оронд тавиад үз дээ. Өөрийгөө дарстай торхонд уналаа гээд төсөөлдөө, Диваажны Цагаан дарс мөн ч бай, биш ч бай, живэхээс айх л болно.Тийм ээ?Хэдий согтууруулахгүй байлаа ч гэсэн, маш ихийг уух нь тааламжгүй л байна биз дээ? \Тийм ээ.\ Тиймээс бид юу ч хийсэн бай, бид бусад хүний үзэл бодлын үүднээс хандвал бид юу хийхээ мэдэх болно. Ойлгож байна уу?Ойлгож байна.

Жишээлэхэд, машин маань их хүчтэй, олон морьны хүчтэй. Хаазан дээрээ багахан гишгэхэд л ингээд хүнгэнээд явчихна. Харин уулын нарийн замаар явж байвал, үргэлж л явган хүмүүс, ноход, нохойтой хүмүүс энэ тэр гээд явж байдаг, би жолоочдоо яаралгүй явахыг хэлдэг.

Ингэвэл хүмүүс айж, эмээхгүй. Хэдий тэднийг мөргөхгүй ч машин тэдний хажуугаар ингээд дэндүү хурдтай өнгөрвөл мөн л сандрах болно. Хэрэв зоригтой бол сандрахгүй байж мэдэх юм. Гэсэн ч тоос шороо, хортой хийгээр нь цацагдана. Хэт хурдтай жолоодоход маш их хий ялгаруулдаг. Явган зорчигчид, мотоцикл дугуйтай хүмүүсийн хажуугаар өнгөрөх бүрт би удаан яв гэж хэлдэг. Ингэвэл хүмүүст илүү таатай санагдаж, тэгээд мөн тэд талархдаг. Тэд даллаад,“Сайн хүү!” гэж хэлдэг.

Би “Хараач тэд их талархаж байна. Тэднийг бодолцсоныг мэдсэн байна.” гэж хэлсэн. Би түүнд юу ч хийсэн бай, нөгөө талаа бодолцож үзэх юм бол бид юу хийхээ мэдэх болно гэж хэлсэн. Замаар явж байхад чинь ийм том, сүр хүчтэй, дуу чимээтэй машин гарч ирээд хажуугаар чинь сүн хийгээд хэт хурдтай өнгөрвөл, мэдээж сандралд орж, таагүй санагдана шүү дээ. Тийм учраас бид бусдад өөрсдөдөө ханддаг шиг хандах хэрэгтэй.

Хятадууд юу гэдэг билээ? Бусдаар туслуулья гэвэл бусдад тусал. Өөрийн дургүй зүйлдээ бусдыг бүү тулга. Барууныхан ижилхэн зүйр үг хэлдэг. Архичид үүнийг тоодоггүй байж. Архины амт нь их хүчтэй болохоор дарсанд зөгийний амт орсон ч тэд хайхардаггүй гэнэ. Заримдаа харх дотор нь орсон ч, тэд ууж л байдаг. Тэд огт тоодоггүй гэнэ.

Би нэг хөгжилтэй түүх өмнө нь ярьж өгсөн билүү? Нэг удаа нэг хулгана дарсны торхонд уначихжээ. Тэмцээд тэмцээд гарч чадахгүй байж. Тэгтэл бяцхан муурын зулзага өнгөрч явжээ. Хулгана хэлсэн нь,“Хөөе, дүү, туслаач!”Дүү муур хэлж гэнэ,“Би яагаад чамайг аврана гэж? Чамайг идэхийг хүлээж тэвчихгүй нь” гэжээ. Тэгтэл хулгана“Тийм ээ, би мэдэж байна. Би энд живж, амьдарлаа үрснээс чиний оройн хоол болсон нь дээр. Би чиний хоол болохоор төрсөн. Би энд ингээд үхвэл гарзтай хэрэг болох биш үү?” гэж гэнэ. Тэгтэл дүү муур,“би чамайг аварвал, чи надад идүүлэх юм уу?” гэв. Хулгана, “тийм ээ, би амлаж байна. Диваажин, тамаар тангараглая. Идүүлнэ гэдгээ амлая. чамд идүүлэхгүй байх боломжгүй.” гэж хэлжээ. Тэгтэл муурын зулзага “чи зугтахгүй юу?” гэсэнд“үгүй ээ, үгүй.

Би чамд талархана. Амь насыг минь аварвал би чиний хоол болно. Би угаасаа үхэх гэж байна.” гэж хэлж гэнэ. Энэ яриа муурын чихэнд чимэгтэй сонсогдож. Тэгээд муурын зулзага “Тэгье” гэв. Тэгээд дарсны торх руу сүүлээ унжуулаад, “миний сүүлнээс сайн зуу, би чамайг татаж гаргая” гэжээ. Хулгана муурны сүүлнээс нь зуухад, тэр хулганыг гаргаж иржээ. Торхноос нэгэнт гарчихсанаас хойш хулгана хурдан зугтаад явчихжээ.

Нүхэндээ орчихоод хошуу гарган ингэж хэлж гэнэ ээ,“Баярлалаа, дүү.”

Мэдээж муурын зулзага дүү маш их уурлаж,“чи миний хоол болно гэж надад амласан.

Одоо гарч ирж идүүл. Хурдал.” гэв. Хулгана “Өө, уучлаарай, би согтоод, дэмий юм ярьчихаж.” гэж гэнэ. Согтуудаа дэмий юм ярьчихжээ! /инээв/ За за, үлгэртээ буцаад оръё.

Хэдэн жилийн дараа нэгэн өдөр гэнэт түүний гэрт олон цэргүүд иржээ. Ямар ч асуулт, тайлбаргүйгээр, түүнийг баривчилжээ. Түүнийг шүүх газарт авчиржээ. Сүүлд нь тэр шударга бус хүмүүсээр өөрийг нь гүтгэсэн гэдгийг мэдэж авч. Тэгээд албатууд түүнийг барьсан байна. Энэ нь ямагт тохиолддог. Тэд бусдыг хуурамчаар буруутгадаг байв. Гэвч хилс хэргээс өөрийгөө өмгөөлөх арга түүнд байсангүй. Заримдаа дэндүү сул дорой байх үед баталгаа байдаггүй. Заримдаа бусад хүмүүс хэлмэгдүүлж, худал гүтгэхэд түшмэдүүд үүнийг хуйвалдаан гэдгийг мэдэхгүй, хэргийг шүүхдээ тэдгээр гэрч, баримтууд дээр тулгуурладаг. Тэгээд шүүгч түүнд үхэх ял оноохыг хүсчээ. Тэр өөрийн нэрээ тэмдэглэн тамгаа дарах гэж байтал, гэнэт маш олон зөгийний дуу сонсогдож гэнэ. Эхэндээ тэд их хол сонсогдож байв. Тэгээд тэд ойртсоор,ойртсоор, улам,ойртсоор байв. Шүүх газар бүхэлдээ зөгийгөөр дүүрчээ. Тэд ирмэгцээ шууд шүүгчийн үзэг рүү бүгдээрээ дайрав. Үзэг рүү дайрах зөгийний тоо нэмэгдсээр байжээ. Түшмэл яаж ч оролдоод тэднийг хөөж гаргаж чадахгүй байлаа. Тэднийг хөөж гаргахад дэндүү олон болсон байв. Зөгийнүүд үзэг рүү нь толгой, биеэрээ мөргөөд л байж гэнэ. Улам, улам олон зөгийнүүд ирээд л байв. Тэгээд гэнэт тэр түшмэл ухаарч гэнэ. Яахаараа ийм сонин явдал болдог билээ? Бодох тусам сонин санагдаж гэнэ. Тэгээд тэр “магадгүй энэ хүн худлаа буруутгагдсан байх” гэж боджээ. Тэр “за, зогс” гэж хэлээд үхлийн ялд гарын үсэг зурсангүй. Түүнд нэг зүйл сэжигтэй санагдав. Тэгээд тэр гомдол мэдүүлэгчийг дуудаж, дахин асууж үзэв. Түүнээс асуух тусам улам жигтэй санагдаж гэнэ. Мэдэгдлүүд нь зөрөөд байжээ. Гомдол мэдүүлэгчийн үг итгэлгүй байв. Заримдаа ингэж нэг хэлээд, заримдаа тэгж нэг хэлээд. Юу нь ч тохирсонгүй. Заримдаа нэг нь нөгөөгөө үгүйсгээд байжээ. Тэгээд түшмэл байцаалтаа үргэлжлүүлээд л байж. Удаан байцаасны эцэст, тэр дарсны худалдаачин гомдол мэдүүлэгчтэй ямарч холбоогүй болохыг олж мэджээ.

Тэр гомдол мэдүүлэгчтэй огт уулзаж байгаагүй. Гомдол мэдүүлэгч энэ сайн залууг шалтгаангүйгээр худлаа буруутгахын тулд хэрэг явдлыг зохиожээ. Энэ залуу гэмгүй байж таарлаа гэж шүүгчид санагдаж гэнэ. Тэгээд тэр шийтгэлийн бичигт гарын үсэг зурсангүй. Ялын тогтоолд гарын үсэг зурагдсан бол дарсны худалдаачин цаазлагдах байсан тэрхүү ялыг шүүгч татан авч ,ялын бичгээ уржээ. Тэгэхэд бүх зөгийнүүд хөөгдөж туугдалгүйгээр нисэн одож гэнэ. Түшмэлд энэ нь маш сонин, ер бусын санагджээ. Тэгээд тэр дарсны худалдаачнаас асуув. Тэр залуу түүнд цөөн хэдэн зөгийг аварсан түүхээ ярьж, үүнд л Шалтгаан байж болохыг хэлжээ. Тийнхүү түшмэлд зөгийнүүдийг хүртэл аварч байсан энэ хүн үнэхээрийн сайхан сэтгэлтэй болох нь тодорхой болжээ. Тэр яаж хүн алж, хүмүүсийн мөнгийг дээрэмдэж чадах вэ? Зөгийнүүдийг аварч байхад тийм ээ?

Хэрэв хэн нэг хүн ялааг ч алдаггүй бол, тэр яаж хүн алсан байх вэ?Тэгээд шүүгч гайхжээ.Тэр “Санаанд багтамгүй юм. Чиний амь нас өнөөдөр хэдэн зөгийний амийг аварснаар амь мултарлаа. Тэдгээр зөгийнүүд ирж намайг хэргийн талаар дахин нэг удаа бодуулж, амийг чинь аварлаа.” “Эс бөгөөс, чи яллагдсан бол чиний өдрийн тоо гүйцэх байлаа.” гэж хэлэв. Тэгээд шүүгч дарсны худалдаачинд тэр өдрөөс эхлэн улам их сайн үйл хийж байхыг зөвлөжээ. Энэ нь амьтдыг чөлөөлөхөд хамаарна.“Тэгвэл чи илүү их сайн үр дагаврыг хүртэх нь гарцаагүй.” гэж хэлжээ. Дарсны худалдаачин гэртээ хариад, илүү их сайн үйлс хийсээр байжээ. Тэр мөн арилжаа наймаагаа өөрчилж, согтууруулагчгүй дарс зардаг болсон байна. Ийнхүү тэрээр урт удаан амьдарч, ямар ч өвчин шаналалгүй тайвнаар насан эцэслэжээ.

Би саяхан мэдээ үзсэн юм. Шинэ Зеланд дарс худалдах шинэ хууль гаргасан байна. Өмнө нь дарс зарахад хялбар байсан бол одоо тийм ч хялбар бус болжээ. Маш олон дүрэм, хуулиуд гарсан байна. Тийнхүү олон баарууд согтууруулагчгүй дарс худалдаалдаг болсон байна.

Олон дарсны дэлгүүрүүд согтууруулагчгүй дарсны дэлгүүр болсон байна. Үүнд би их баяртай байгаа. Маш гайхалтай! Европын Парламент мах идэх нь гариг дэлхийд маань сайнгүй гэдгийг хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Урьд өмнө мал амьтан өсгөдөг хүмүүст маш их хэмжээний татаас өгч байсан тэр байдлаа дахин эргэн харахаа амлав.

Засгийн газар мах, загасанд их хэмжээний мөнгө төлдөг учраас их хямдхан байдаг. Тэд татаасыг зогсоохоор хэлэлцэж байгаа. Ингэвэл мах болон загас нь маш өндөр үнэтэй болно, тэгвэл хэрэглээ нь багасах болно. Хүмүүст цагаан хоолтон болоход илүү хялбар болно. Энэ нь жижигхэн алхам ч, ач холбогдолтой алхам. Сайхан санагдаж байна. Дарсгүй, махгүй, жижигхэн булангаас эхлэх хэдий ч бага багаар улам, улам их болно. Би тэгж найдаж байна. Бид чадна гэж би найдна. Бид хийж чадна. Бид хийж чадна. Бидэнд ингэх боломж гарна. Амьдрахыг хүсч байгаа олон хүүхдүүд байна. Хөгшин бид нарт бол хамаагүй.

За, энэ хүн зөвхөн хэдэн зөгийг чөлөөлөөд ингэж аврагдсан байна, өдөр бүр цагаан хоол иддэг биднийг дурьдах ч хэрэггүй. Бид хэдэн амь нас аварсан бэ? Бидний аврах амьтад үхэр ,морь, гахай, тахиа, ямаа гэх мэт том амьтад. Бүгдийг нь нэрлэж дуусгаж чадахгүй нь. Тиймээс бид урт удаан амьдардаг нь ийм учиртай. Бид хөгшин харагддаггүй.

Шавь нар: Багш үүрд залуу сайхнаараа байх болно. Багшаа , та маш үзэсгэлэнтэй байна.

Их Багш: Баярлалаа. Баярлалаа.

Оюун санааны бясалгагч нар бидэнд дотоодын гоо сайхан гарч ирдэг. Гадна талдаа хөөрхөн, хөөрхөн биш байх нь хамаагүй. Гэхдээ гадна талдаа хөөрхөн бол мөн харахад таатай байдаг. Ямар нэг асуулт байна уу?

Шавь нар: Байхгүй. Багшийг харах нь л хангалттай сайхан.

Надад нэг асуух асуулт байна. Дэлхийд маань та хэрэгтэй, шавь нарт та хэрэгтэй, хүн төрөлхтөнд та хэрэгтэй. Багш энд байгаа цагт, дэлхий сүйрэхгүй нь гарцаагүй.

Багш энд байх юм бол бүх хүн төрөлхтөн гарцаагүй цагаан хоолтон болно.

Илүү удаан үлдэхийг би Багшаас гуйж байна. Илүү удаан та урт наслахаараа улам л залуужна. Та хөгшрөхгүй.

Их Багш: Баярлалаа. Харж байя.

Шавь нар: Баярлалаа Багшаа. Багшаа илүү удаан үлдээрэй .

Их Багш: Харж л байя. Бүх дэлхийгээрээ сайжрах болно. Сайжирна, за. Эргэлзээгүй. Гэхдээ дэндүү удаан байна.

Шавь нар:Тараах хуудас тараахдаа бид таны хайрын хүчийг тээж явна. Хүн бүрийн сэтгэлд хүрэх болно.Бид шургуу ажиллана. Багш маш их тэвчээртэй. Багш дэндүү их тэсвэртэй.

Их Багш: Харж байя. За юу? Энэ тухай бодъё. Тийм удаан амьдарч яах юм.

Шавь нар: Эх газрын Хятадын олон шавь нар таньтай уулзахыг хүсч буй ч чадахгүй байгаа. Тэд маш их хүсч байгаа. Багш энэ дэлхийн аль нэг өнцөг буланд байгаа цагт бид маш их баяр жаргалтай байх болно. Багшаа, таны өргөж дэвшүүлсэн сайхан дэлхийг бид таньд үзүүлэхийг хүсч байна.

Их Багш: Баярлалаа.

Шавь нар: Үүрд. Бид таньтай үүрд хамт байна.

Их Багш: Харж байя.

Шавь нар: -Бид Багш таниасаа хэзээ ч салахгүй.

Их Багш: Энэ талаар хэдүүлээ дахин бодож үзье. Одоо та нар буцаж очоод бясалга даа.