Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдөр /монголд/
Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайн өдрийг жил бүрийн 10-р сарын 25-нд уламжлал болгон тэмдэглэдэг билээ. Уг өдрөөр Монголын бясалгалын төвөөс санаачлан Их Багшийн "Тэнгэрлэг хувцас"-ны загварын шоу-г амжилттай зохион байгууллаа. Баярын арга хэмжээнд бясалгагч нар загвар үзүүлснээс гадна мөн загварын "Эра" агентлагийн загвар өмсөгчид оролцсон бөгөөд үндэсний урлагийн тоглолтоор үзэгч олныг баясган цэнгүүлсэн сайхан арга хэмжээ боллоо. Уригдаж ирсэн зочидод цагаан хоолыг үнэ төлбөргүй түгээн тансаг сайхан амтыг мэдрүүлсэн нь оролцсон хүн бүгдийн сэтгэлд нийцэж байв.
Цаглашгүй Дээд Их Багш Чин Хай таны гайхамшигт оршихуйн биелэл болсон хувцасны загвар ийнхүү Монгол оронд түгэн тархаж, таны адислал хайрын гэрэл гэгээгээр эх дэлхий маань диваажин болох болтугай.